Хоёр орны харилцааг өргөжүүлэхэд шинэ арга барилаар ажиллана

УИХ-ын дэд дарга М.Энхболдод   манай улсад айлчилж буй БНХАУ- ын Бүх Хятадын Ардын улс төрийн  зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хо - рооны Гадаад харилцааны хорооны  дэд дарга Ван Гуочин тэргүүтэй  тө лөөлөгчид бараалхлаа. Уулзалтын  үеэр УИХ-ын дэд дарга Монгол Улсын  их хурал Бүх Хятадын Ардын улс  төрийн Зөвлөлдөх зөвлөлтэй харилцаа хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, цаашид нягт хамтран ажиллах хүсэлтэй байдаг. Энэ удаагийн  айлчлал энэхүү харилцаа, хамтын  ажиллагааг идэвхжүүлэхэд чухал  түлхэц болно гэдэгт итгэж байгаагаа  хэлсэн юм.  Бүх Хятадын Ардын улс төрийн  зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний  хорооны Гадаад харилцааны  хорооны дэд дарга Ван Гуочин, шинэ  албан ажлаа хүлээн авсны дараа  Монгол Улсад анхны айлчлалаа  хийж байгаагаа дуулгаад, БНХАУ- ын Коммунист нам өнгөрсөн  оны арваннэгдүгээр сард шинэ  удирдлагатай болж, мөн Монгол  Улсад Парламентын сонгууль  явагдан Шинэчлэлийн Засгийн газар  байгуулагдаж, саяхан Ерөнхийлөгчийн  сонгуулиа амжилттай явуулсан учир  хоёр орны шинэ удирдлагууд Хятад,  Монгол хоёр орны харилцаа, хамтын  ажиллагааг хөгжүүлэхийн төлөө  шинэ арга барилаар ажиллана гэдэгт  итгэлтэй байна гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)