Х.БАТТУЛГА ЧӨЛӨӨЛӨГДӨХ “ВИЗ”-ЭЭ БАЙНГЫН ХОРООНООС АВЛАА

Байгаль орчин, хүнс, хөдөө ахуйн болон Эдийн зас гийн байнгын хороо өчигдөр хамтран хуралдаж,  Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг хү­ сэлтээр нь албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлц лээ.  Засгийн газар энэ асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшил цөөд  тогтоолын төслийг уржигдар орой УИХ­д өргөн барь сан  аж. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайхан­ билэг энэ тухай танилцуулсны дараа гишүүд асуулт тавьж,  саналаа хэллээ. АН­ынхан Х.Баттулга хариуцсан салбар таа  хангалттай ажил хийсэн, сайн ажилласан гэж байсан бол  МАН­ынхан түүнийг амласнаа дуусга, хариуцлагаас бул тах  гэ лээ гэж байв. Ямар шалтгаанаас болж ажлаа өгч буйг нь  Ж.Энхбаяр гишүүн асуугаад салбарын ажил нь “уна сан” бо­ ло хоор уу, АН­ын фракцуудын зөрчил гаарч, дэмжлэг дут­сан уу гэсэн хоёр хувилбар дэвшүүлэв.  Х.Баттулга гишүүн “Ерөнхийлөгчийн санаачилсан “дав­ хар дээл”­ийг тайлах төслийг би дэмжиж санал өгсөн ч УИХ  батлаагүй. Өөрөө “давхар дээл”­тэй байхыг эсэргүүцсэн атлаа үргэлжлүүлэн сайдаар ажиллах нь зохисгүй. Ийм байр  сууринаас л шийдвэр гаргасан” гэлээ.  

Ж.Энхбаяр:-Олонхийн шийдвэрээр л асуудал явдаг. Надад таалагдахгүй байна гээд л улс төрийн хариуцлагаас зугтчихаж болохгүй. Ажлаа  хий, эсвэл Засгийн газрыг огцруул.  Таны оронд МоАХ фракцын нэг хүн  гарч ирэх биз, бид Аж үйлдвэрийн  парк байгуулах, төмөр зам барих  хариуцлагыг хэнээс нэхэх юм.

Х.Баттулга:-Төмөр замын талаар  төрөөс баримтлах бодлогыг УИХ  2010 оны зургадугаар сард баталсан  ч Сү.Батболдын Засгийн газар мөнгө  гаргаж өгөөгүй. Шинэ Засгийн газар  2013 оны есдүгээр сард анхны санхүүжилт болох 55 сая долларыг өгснийг санаарай. Төмөр замын ажлын  нууцыг Ц.Нямдорж задалснаас болж  ажил зогссон. Хариуцлагыг мэдээж  бидэнтэй тооцно. Сайншандын тухайд уснаас эхлээд бүхий л судалгааг хийсэн. Надаар овоглох асуудал  учир би хариуцлагаа үүрнэ. Цаашдаа  Бүлгээ шахаж ажиллана.  

Ч.Сайханбилэг:-Засгийн газрын  ажил нэг хүнийг дагаж өрнөдөггүй.  УИХ Х.Баттулгыг сайдаас нь  чөлөөлсөн ч дараагийн хүн ажлыг  үргэлжлүүлнэ. Ер нь нөгөө намынхаа  дотоод гал тогоо руу өнгийж ярьдгаа  болих хэрэгтэй.  

С.Бямбацогт:-2012 оноос өмнө  Х.Баттулгатай “Монгол мал”, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр батлахаас эхлээд олон зүйл дээр хамтарч ажилласан. Гэвч дараагийн  Зас гийн газарт та энэ бодлогыг  үргэлж лүүлээгүй. Манай Бүлгээс  малчдын нийгмийн даатгал, “Монгол  мал” хөтөл бөрийг үргэлжлүүлэх  санхүүг шийдэхтэй холбоотой хуулийн төсөл боловс руулж байгаа. Та  сул гишүүн болоод үүнийг дэмжих үү?

Х.Баттулга:-Үйлдвэр, хөдөө аж  ахуйн сайд байсан хүн энэ сал бараа  дэмжих нь мэдээж. Би наад асуудлуудыг чинь судална. Өнгөрсөн хоёр  жилд Засгийн газар энэ салбарт олон  ажил хийсэн. Хөдөө аж ахуйн салбарт  жилд хоёр тэрбум доллар эргэлдэх  нөхцөлийг бүрдүүлсэн.

 Н.Батцэрэг:-Анх Засгийн газрыг  хамтарч байгуулах хэлэлцээр хийхэд  та их идэвхтэй оролцсон, олон ажил  хийхээр төлөвлөсөн. Гэвч хоёр жил  болоод замын дундаас буцах нь. Та  бол бизнест амжилт олсон, холыг  хардаг улстөрч. Таныг энэ хугацаанд  ядаж ганц гангийн үйлдвэр барина  гэж хүлээсэн. Яагаад чадсангүй  вэ. “Давхар дээл”-ийг тайлах ёстой  гэсэн шалтгаанаар ажлаа өгч байна.  Өнөөгийн улс төрийн тогтолцоог  юу гэж харж байна вэ. Таны нэрийг  албан бусаар дараагийн Ерөнхий  сайдад дэвшүүлээд хэвлэлээр бичих  юм. Мэдээж ийм шийдвэр гаргахдаа  асуудлыг томоор харсан байх.  

Х.Баттулга:-Улс төрийн тогтолцоог шүүмжилдэг учраас “давхар  дээл”-ээ тайлах ёстой гэсэн юм.  Эдийн засгийн байнгын хороонд 3-5  сая дол ларын өртөгтэй гангийн үйлдвэрийн саналаа бид танилцуулсан  ч үнэндээ 3-4 гишүүнээс бусад нь  анхаарч үзээгүй. Би Засгийн газраас  гарлаа гээд энэ салбарт эхэлсэн  ажил зогсохгүй. Сайншандын аж  үйлдвэрийн паркийн 66 хувийг хувийн  хэвшлийнхэн, үлдсэнийг нь төр  оролцож байгуулна. Хувийн хэвшил  дээр тулгуурлан хийх ажил учраас  би гишүүний үүднээс Бүлгээ шахаж  ажиллая гэсэн юм.  

Үүний дараа гишүүд санал хэллээ.Ц.Нямдорж гишүүн “Х.Баттулга төмөр  замын асуудлаар олон орон той зэрэг  нууц гэрээ хийснээ сая хүлээчихлээ.  “Давхар дээл” тайлахдаа биш, эдийн  засаг унаад, хариуцлага хүлээх  болмогц БНСУ-д живсэн усан онгоцын  ахмадын адилаар зугтаж байна. Энэ  бол түүний зан. Энэ бүхэнд нэг сайн  тал байна. АН-ынхан түүнийг хэн бэ  гэдгийг таньж авлаа. Удахгүй ард  түмэн чиний хэн гэдгийг танина. Чи  мөн олон муу зүйл хийсэн дээ. Татвар  хөнгөлүүлэх, сайдын асуудал ярих,  Засгийн газраас мөнгө нэхэх болохоор  л чи хуралдаанд суудаг, бусад үед нь  “Баянгол” зочид буудалдаа хэвтэж  байдаг биз дээ. Төмөр замын тухайд  “МакКензи” гэдэг компаниас 12 сая  доллараар зөвлөгөө авч, үүнийхээ  хоёр сая долларыг өөрийн зөвлөхөд  шилжүүлсэн байдаг. Засгийн газраас  зайлж байгаад чинь баярлаж байна.  Уг нь энэ хүнийг чөлөөлөх биш,  бурууг нь илчлээд хариуцлага тооцож  зайлуулах байсан юм” гэв.

Х.Баттулга  ч мөчөөгөө өгсөнгүй, “Наад ярьсан  бүхэндээ хариуцлага хүлээгээрэй.  Хуулийн байгууллагад шалгуулаад үз”  гэлээ.  С.Дэмбэрэл гишүүн Үндэсний  статистикийн хорооны мэдээллийг  нягтлаад, энэ салбарт “Бүх зүйл  хэвийн” байгааг тоо баримтаар  хэлэв. Тэгээд “Ямар ч байсан эдийн  засгийн шалтгаанаар ажлаа өгөөгүй  л юм байна” гээд асуудлыг дэнсэлж,  зөв шийдвэр гаргахыг хүссэн. Баянхонгороос хамт сонгогдсон гишүүн  Д.Ганбат түүнийг “ичтэл” нь өмөөрөв.  “Энэ хүн олон зүйл хийсэн. Жуулчдад  үзүүлэх юмгүй байхад Чингис хааны  хөшөөг барьсан, Жүдо бөхийн  холбоог тэргүүлж сайн ажилласны  хүчинд Монгол Улсаас олимпийн  аварга төрсөн” гээд тоочиж гарсан.  МАН-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Дашдорж  нар эдийн засгийн нөхцөл байдал  муудсан, энэ салбарын хөгжил зогссоныг шүүмжиллээ. Ц.Дашдорж  ги шүүн “Төмөр зам барих ажлыг  ху вийн хэвшлийнхэн концессийн гэрээ гээр гүйцэтгэхээр болж, мөнгөө  босгож эхэлж байсан. Тэд 19 жилийн  дараа үүний 51 хувийг төрд үнэгүй  өгөх болзолтой байсан юм. Гэтэл  Ч.Сайханбилэгийн баг гарч ирээд энэ  гэрээг хууль бус гээд зогсоочихсон.  Одоо Ерөнхий сайд төмөр замыг  2015 онд ашиглалтад оруулна гэх  юм. Мөнгөгүй юм чинь энэ худлаа.  Өмнөхөө үгүйсгэсэн гоомой алхам  хийсэн” гэсэн. Д.Зоригт гишүүн Х.Баттулгын алхмыг зөвтгөөд “Олонх,  цөөнх хамтарч гуравны хоёрын  саналаар шийдэх олон чухал асуудал  бий. Гэтэл цөөнхтэйгээ зөвшилцөх талаар АН-ын удирдлага юу ч хийхгүй  бай на. Зөвшилцлөө гээд Засгийн газрыг хамтран байгуулах албагүй” гэв.

 Д.Сумъяабазар:-Нөхцөл байдлыг бодитоор дүгнэх хэрэгтэй. Энэ  бол зөвхөн Х.Баттулгын асуудал  биш. Хариуцлага алдсан сайд нарт  арга хэмжээ авч байх ёстой. Манай  намаас, АН дотроос ч энэ асуудлыг  үе үе хөнддөг ч олонх сайдаа аваад  үлддэг. Төсөвт долларын ханш  1384 төгрөг байхаар тооцсон, гэтэл  одоо 1800 төгрөг давчихаад байна.  Дампуу Засгийн газар ард түмнийг  туйлдуулж байна. Хариуцлага тооцох  гэхээр сайд нараа хамгаалдаг, гэтэл  нэг нь байдлыг бодитоор тооцоод  чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Байдал  биш байгааг хүлээн зөвшөөрөөд хариуц лага хүлээж, УИХ-ын гишүү-нээсээ татгалзах гэсэн хүнийг хүчээр  авч үлдсэн. Би 40 нас хүрэхдээ эдийн  засгийг 100 хоногт босгохыг хараагүй.  Ард түмнээ хуурахаа одоо боль.  

Ж.Энхбаяр:-Би Х.Баттулгыг  чөлөөлөхийг дэмжихгүй. Энэ хүн  амласан ажлаа дуусгах ёстой. Эдийн  засгийн хямралтай үед хөдөө аж ахуйн  салбар арай дөнгүүр байгаа нь үнэн.  Өмнөх дөрвөн жилд бид “Монгол мал”  хөтөлбөр баталж, ноос ноолууранд  татаас олгох шийдвэр гаргасан. Энэ  бүхний үр дүнд малчид амьсгаа аваад  байсан учраас энэ хямралыг давж  байна. Харин та нар хоосон хийрхсэн,  үгүйсгэснийхээ хариуг одоо амслаа.  Засгийн газар PR, тархи угаалт дээр  тогтож байна. МАН 45 суудалтай  байхдаа АН-д санал тавьж хамтарч  Засгийн газар байгуулсан. Одоо та нар  санаачилга гаргах цаг болсон гэв.  Энэ мэтээр гишүүд саналаа  хэлсний дараа Х.Баттулгыг сайдаас  нь чөлөөлөхийг 26 гишүүний 14 нь  дэмжив. Ингээд Байнгын хорооноос  Х.Баттулга чөлөөлөгдөх “виз”-ээ  авлаа. Өнөөдөр УИХ-ын чуулганаар уг  асуудлыг эцэслэн шийднэ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)