Украинд үндэстний цөөнхийн хэлийг гадуурхаагүй гэнэ

  Бүх шатны сургуулийн хичээлийг “хүчээр” украин хэлээр явуулахаар төлөвлөж  буй гэх мэдээллийг Украины Боловсрол,  шинжлэх ухааны яам үгүйсгэв. Тус яам үйл  ажиллагаандаа Боловс  ролын тухай хуулиа   мөрдлөг болгож буй бөгөөд сургууль,  соёлын асуудлыг гүйцэтгэх засаглалын орон  нутаг дахь салбарууд хариуц даг аж. Мөн  суралцах хэлээ Украины иргэн чөлөөтэй  сонгох эрхтэй юм байна. Украинаас гадна  орос болон үндэстний цөөнхийн хэлийг  хөгжүүлэх, ашиглах, хамгаалах талаар  Үндсэн хуульд нь ч тусгасан байдаг гэнэ.  Украинд одоо ерөнхий боловсролын 19294  сургуул байгаагийн 16045 нь украин, 1275  нь орос, 81 нь унгар, 15 нь крым татар, тав  нь молдав, тав нь польш хэлээр хичээлээ  явуулдаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)