Тэргүүний аж ахуйч есөн өрхийг шалгаруулав

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн есөн дүүргийн “Тэргүүний өрх”-ийг шалгаруулж өнөөдөр шагналыг гардууллаа. Эдгээр өрхийг Нийслэлийн Ахмадын холбооноос шалгаруулсан юм. Үр хүүхдээ зөв өгсөн хүмүүжүүлсэн, аж ахуйч, ногоон орчин бий болгосон, олон жил ханилсан ахмад есөн өрхийг ийнхүү шалгарууллаа. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр  хорооны А.Бүтэд, Ц.Батбаяр нарын гэр бүл 30 гаруй жил ханилсан бөгөөд хүнсний бүх төрлийн ногоо, үхрийн нүд, үрэл, чацаргана, гүзээлзгэнэ зэрэг жимс, жимсгэнэ тарьж ургуулдаг юм байна. Шалгарсан есөн өрх нь амьдрах орчиндоо ногоон байгууламжийг бүтээж, байгаль экологид хувь нэмэр оруулдаг эко өрхүүд юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)