“Тогтвортой гэр бүл” аянд 100 гаруй ээжүүд хамрагджээ

Монголын Залуучуудын Холбоо нь 2014 онд “Залуус аа нэгдье” уриатайгаар залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсээр байгаа юм.

Энэ хүрээнд “Тогтвортой гэр бүл өдөрлөг”-ийг энэ сарын 19-ны өдөр зохион байгуулсан бөгөөд  нийслэлийн зургаан дүүргийн залуу гэр бүлийн төлөөлөл болох 70 орчим залуус хамрагдсан юм. Тус аян өнөөдөр Улсын нэгдүгээр амаржих газарт үргэлжилж байна. Энэхүү аянд амаржсан болон амаржих гэж буй 100 гаруй ээжүүд хамрагджээ. Аянд хамрагдсан гэр бүлүүдэд  Монголын Залуучуудын Холбооноос эрхлэн гаргасан Нярайн асаргааны зөвлөх DVD, Жонон хамтлагийн “Зөн” DVD, “Тод дэлгэц” эмэгтэйчүүдийн эмнэлгээр 10% , Орос чанар “Мишка” өлгийний үйлдвэрээс 15%, өрхийн эдийн засгийн хэмнэгч “Угаадаг живх” 20%, Даймонд гэрэл зургийн студиэр 20% -ийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийн бичгүүд болон “Тогтвортой гэр бүл” гарын авлага, “Өгөөж чихэр боов” ХХК-ны нэрийн бүтээгдэхүүнээр бэлэг барьсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)