Сав газрын захиргаадын менежментийн шинэчлэлээр ярилцав

Саяхан Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Сав газрын захиргаадын уялдаа холбоо, менежментийн шинэчлэлийг орон нутагт хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт болж Монгол Улсын 29 сав газрын захиргаадын удирдлага, ажилтнууд оролцлоо.

Тэд энэхүү сургалтаар Усны тухай хуулийг дагалдан гарсан журмуудын хэрэгжилтийг орон нутагт сайжруулах, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг бүрдүүлэх, зарцуулахад байгаль орчны салбарын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр номын дуу сонсч, санал бодлоо солилцсон байна.

Түүнчлэн иргэддээ ойр байх, тэдний оролцоог хангахын тулд хэрхэн цомхон, чадварлаг, үр дүнд чиглэсэн, идэвх санаачлагатай бөгөөд манлайлагч менежер байх чиглэлээр мэдлэг, чадвараа нэмэгдүүлжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)