“Оюуны язгууртнууд” үзэсгэлэн гаргах нь

Дэлхийн яруу найргийн өдөр, үндэсний яруу найргийн сарыг тохиолдуулан Монголын Үндэсний музей ирэх сарын 19-нөөс дөрөвдүгээр сарын 5-ны өдрүүдэд “Зохиолчид-Оюуны язгууртнууд” сэдэвт үзэсгэлэн гаргах гэж байна. Тус үзэсгэлэнд манай улсын нэрт зохиолч, яруу найрагчид, хэл шинжээч, орчуулагчдын эдэлж хэрэглэж байсан зүйлс, тэдний бүтээлийн өв, орчин үеийн яруу найрагчид, калиграфчдын бүтээл тавигдах аж. Мөн энэ үеэр яруу найргийн уншлага, зохиолчдын уулзалтыг зохион байгуулах юм байна. Уг үзэсгэлэнд оролцохыг хүссэн хувь хүн, албан байгууллагын өмнө Үндэсний музейн үүд нээлттэй аж.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)