ОХИНОО ГАДААД НӨХӨРТӨӨ АЛДСАН БҮСГҮЙ ТУСЛАМЖ ХҮСЛЭЭ

 Манай улсын иргэн Тодруулын Аятунгаа гэх бүсгүйг Интерполын албан ёсны цахим хуудаст хүүхдийн эсрэг гэмт хэргийн улмаас олон улсад эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлэл гараад байгаа юм. 21 настай энэ бүсгүйг ээж 47 настай Б.Солонгынх нь хамт Филиппиний хууль хяналтын байгууллагаас олон улсад эрэн сурвалжлах болсон нь түүний хүүхдийн эцгийн хийж буй ажилтай холбоотой хэмээн Т.Аятунгаа сэтгүүлчдэд мэдээллээ.

Тэрбээр “Би 2011 онд Чарльз Эдвард Крэсни Эргэнтэй танилцаж, Фи липпинд хуримаа хийсэн. Гэхдээ албан ёсоор гэрлэлтээ батлуулааг үй, гэрчилгээ аваагүй. Охин минь Монголд төрсөн. Өнгөрсөн оны ес дүгээр сард би охин, ээжтэйгээ Филиппинд очиж, хүүхдийнхээ эцэгтэй хамт амьдрах болсон юм. Тэнд очсоноос хойш хоёр сарын дараа буюу 2012 оны арваннэгдүгээр сарын 5-нд хүүхдийн эцэг охиныг минь аваад “Хүнтэй уулзаад ирье” гээд гарснаас хойш сураггүй болсон. Бидний гадаад паспорт, хүүхдийн гэрчилгээ зэргийг охины минь эцэг авч устгасан. Тус улсад байдаг Монгол Улсын өргөмжит Консулд хан даж, хууль хяналтын байгууллагад нь охиноо олж өгөх хүсэлт тавиад удаагүй байтал бид ний визийн ху гацаа дуусаж, арваннэгдүгээр сарын 30-нд Монгол Улс руу нэвт рэх түр үнэмлэх авч, өмссөн хувцастайгаа л эх орондоо ирсэн. Монголд ирс нийхээ дараа ГХЯ, УМБГ, ХЭҮК болон бусад төрийн бус байгууллагад хандаж охиноо олж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан. Хүүхдээ ал даж, хохирогч болчихоод байхад на майг гэмт хэрэгтэн мэтээр Интерпо лоор эрэн сур валжилж байгааг ойлгохгүй байна. Филиппин рүү буцаж очоод хүүх дээ хайх боломж надад байсан. Тиймээс л хүүхдийн минь эцэг намайг хилээр гаргахгүй гэсэндээ ийм гүжирдлэг зохион байгуулсан байх гэж би дүгнэж байна” хэмээн нулимс дуслуулан ярьсан юм.

Чарльз Эдвард Крэсни Эргэний талаар лавлахад “Би тэр хүний ямар ажил хийдгийг сайн мэдэхгүй. Надад ажил төрлийнхөө талаар ярьдаггүй байсан. Тэгээд ч хувь хүний нууцтай холбоотой учраас өөрийнхөө болон нөхрийнхөө тухай яримааргүй байна. Хүүхдийн маань эцэг олон улсын харьяалалтай хүн. Яг ямар улсын иргэн бэ гэдгийг хэлж мэдэхгүй” гэж хариуллаа. Т.Аятунгаагийн нөхрийн иргэний бичиг баримтад бичсэнээр Төв Америкийн нэгэн арал улс болох Карибын тэнгист орших Сент Китс ба Невис улсад 1988 оны наймдугаар сарын 8-нд төржээ. Бидэнд олдсон мэдээллээр Чарльз Эдвард Крэсни Эргэн нь нэлээд их хэмжээний хөрөнгөтэй хүн бололтой. Тиймдээ ч тус улсын хууль хяналтын байгууллагынхнаар Т.Аятунгааг эрэн сурвалжлуулж байгаа гэх бичиг баримт үйлдэн Интерпол руу явуулсан байж болзошгүй гэж тэрбээр үзэж буй юм.

Харин Интерполын Монголын товчооныхон гэж монгол иргэнийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй асуудалд ганц ч үг дуугардаггүй “хэлгүй” байгууллагынхан мөн л ямар нэг мэдээлэл өгсөнгүй. Мэдээж аливаа улс гадаад улсад эрүүгийн хэрэгт холбогдсон өөрийн иргэнээ барьж тухайн орон руу хүргэж өгдөггүй зарчим байдаг. Манай хууль хяналтын байгууллагынхан ч Т.Аятунгааг барьж өгөхгүй нь ойлгомжтой. Харин түүнийг болон түүний ээжийг БНХАУ, ОХУ гээд аль ч улсад зорчсон, тухайн улсын хууль хяналтын байгууллагынхан баривчилж Филиппиний талд хүлээлгэн өгч болзошгүй байгаа юм. Т.Аятунгаа Ч.Тэргэлсар гэх таван сартай охиноо төрсөн эцэгт нь алдсан тухай гомдлоо энэ оны нэгд үгээр сараас эхлэн хууль хяналтын байгууллагад гаргасан аж. Түүний гомдлын дагуу ХЭҮК-оос шаардлагатай ажиллагааг явуулж, ГХЯ, ЭЦГ, Филиппин ул сын ХЭҮК зэрэг байгууллагатай хамт ран ажил лаж байгаа гэнэ. Т.Аятун гаагийн гомдлыг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)