“Оддын шоу” хүүхэлдэйн элэглэл удахгүй тайзнаа

БСШУЯ-наас ОХУ-ын Санкт-Петербург хоттой  дөрвөн жилийн гэрээгээр 10 хүүхдийг 100 хувийн тэтгэлэгт хамруулан Хүүхэлдэйн театрын мэргэжилээр суралцуулах болжээ.
Үүнээс гадна 40 хүүхдийн бүрэлдэхүүнтэй Хүүхэлдэйн театр, уран сайхны студи байгуулж, 1-11 ангийн дуулах сонирхолтой авъяаслаг хүүхдүүдийг жүжигчинээр сонгон шалгаруулж авч байгаан байна.
Энэ сарын 14-нд Хүүхэлдэйн театр, ОХУ-ын Элчин сайдын яам, Орос хэл дээр сургалт явуулдаг сургуулиудтай хамтран “Еремей хааны домог” мюзикл жүжигийг орос хэл дээр тавихаар зэхэж байна.
Зөвхөн хүүхдүүдэд зориулж тоглолт хийдэг байсан Хүүхэлдэйн театрыхан энэ онд  “Оддын шоу” нэртэй насанд хүрэгчдэд зориулсан хүүхэлдэйн элэглэл хийж эхэлжээ. Уг шоунд улстөрчид, урлаг соёлын одод, яруу найрагчид өртөөд байгаа бөгөөд өнөөдөр болох “Хулангийн үдэш” яруу найргийн цэнгүүний үеэр тоглох аж.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)