Нэг хүн архинд хордон нас баржээ

Энэ сарын 20-27-нд 1435 хүн осол, гэмтэлд өртсөн байна. Үүний 59.2 хувь нь эрчүүд, 0-15 насныхан 21.3 хувийг эзэлж байгаа аж. Тэднээс 7.5 хувь нь хэвтэн эмчлүүлсэн бол 9.7 хувь нь согтуугаар осол гэмтэлд өртжээ. Хэвтэн эмчлүүлэгсдийн 39.7 хувь нь хөл, гараа гэмтээсэн бол 12.7 хувь нь зам, тээврийн ослоор, 5.3 хувь нь түлэгдсэн байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт нийслэлийн харьяа эмнэлгүүдэд 430 хүн архинд хордон эмнэлгийн тусламж авсанаас 23 нь хэвтэн эмчлүүлж, нэг хүн нас барсан байна. Тэдний олонх нь Сонгинохайрхан дүүргийн иргэд аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)