“Намрын уянга” яруу найргийн наадам болно

"Бид Монголын Хүүхэд Залуус" ТББ, Хан- Уул дүүргийн хоёрдугаар хороо хамтран Нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын дунд сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын "Намрын уянга" яруу найргийн наадам зохиох гэж байна.

Наадмын зорилго нь ЕБС-ын сурагчдын сэтгэлгээний цар хүрээг тэлж, сурагчдын бүтээлийг олон нийтэд таниулан сурталчлах мөн яруу найргийн үнэлэмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ монгол үг хэллэгийн арвин санг арвижуулж, өөрийн үзэл санааг зөв зохистой илэрхийлж төлөвшүүлэхэд оршиж байгаа юм. "Намрын уянга" яруу найргийн наадам нь гурван үе шаттай явагдах бөгөөд тус наадамд шалгарсан сурагчдын бүтээлүүдийг эмхэтгэж ном болгон уншигч олонд хүргэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)