Найрамдалт харилцааны гурван жилийн ой тохиов

Дорноговь аймаг Японы Шизүока муж хооронд найрамдалт харилцаа тогтоосны гурван жилийн ойд оролцохоор аймгийн Засаг дарга П.Ганхуягаар ахлуулсан албаны 23 төлөөлөгч, сурагч солилцооны шугамаар зургаан багш  тавин сурагч, олон  улсын Дайдогэ наадамд оролцох 20 хүүхэд аравдугаар сарын сүүлчээр  Японд аяласан билээ.

Дорноговь аймгаас очсон төлөөлөгчид гадаад харилцааны хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалт, хоёр аймаг мужийн туршлага солилцох уулзалт, жижиг дунд үйлдвэрлэлтэй танилцах арга хэмжээ, тухайн орны байгалын үзэсгэлэнт газраар аялах, ахлах ангийн сурагчид япон айлд байрлах, ёс заншлаас суралцах зэрэг олон үйл ажиллагаанд оролцсон  байна. Мөн тал нутгийн урлагийн бяцхан авьяастнууд олон улсын “Дайдогэ” урлагийн наадамд оролцож  үндэсний бүжиг, өв соёлоо сурталчилжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)