Мөрөн сумын ИТХ-ын ээлжит 9-р хуралдаан боллоо

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ-ын ээлжит 9-р хуралдаан боллоо.

Хуралдаанаар сумын ИТХ-ын тэргүүлэгчид ажлын албаны 2014 онд хийсэн ажлын тайлан, Мөрөн сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, сумын нийгэм эдийн засгийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлт биелэлт үр дүн, 2015 оны зорилтын тухай, сум хөгжүүлэх сангийн тайлан, сумын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцлээ.

Мөн 2014 оны давсан орлого, 2015 оны төсвийн төслийн тухай,орон нутгийн хөгжлийн сангийн биелэлт үр дүн, 2015 оны санхүүжилтыг эрэмбэлсэн тухай, газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2015 оны төлөвлөлтийн тухай зэрэг асуудлуудыг авч хэлэлцэж тогтоол шийдвэр гаргажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)