М.Фелпс түүхэнд Олимпын 21 алтан медальтай цорын ганц тамирчин боллоо

АНУ-ын усанд сэлэгч Майкл Фелпс Риогийн Олимпын эрэгтэйчүүдийн 200 м-ийн эрвээхий сэлэлт болон 4x200 м-ийн чөлөөт буухиа сэлэлтийн төрөлд түрүүлэн Олимпын 20  болон 21 дэх алтан медалиа хүртлээ.

Фелпс 200 м-ийг 113.36 секундэд туулан Олимпын аварга болсон бол Японы Масато Сакай 113.41 секундийн амжилтаар мөнгөн медаль хүртсэн байна. Унгарын усанд сэлэгч Тамас Кендереси хүрэл медаль хүртжээ.

Харин 4x200 м-ийг АНУ-ын сэлэгчид, тодруулбал Конор Дуайер, Таунли Хаас, Райан Лохте болон Майкл Фелпсийн дөрвөл 7 минут 00.66 секундэд туулж алтан медаль хүртсэн бол Их Британи болон Японы баг мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.

Ингэснээр Фелпс спортын түүхэнд Олимпын 21 алтан медальтай цорын ганц тамирчин боллоо. Олимпоос 10-аас олон алтан медаль хүртсэн тамирчин түүнээс өөр байхгүй. Тэрбээр Олимпоос нийтдээ 25 медаль хүртээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)