”Монголын өсвөр үеийнхний хөгжил, төлөвшлийн судалгаа” сургалт явууллаа

Хүүхдийн төлөө үндэсний газраас "Монголын өсвөр үеийнхний хөгжил, төлөвшлийн судалгаа" сургалт Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд зохиолоо. 

Сургалтыг ХТҮГ-ын хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсээс зохион байгуулж байгаа бөгөөд сургалтанд 21 аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэнгүүд оролцож байна. ХТҮГ нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүүжилтээр “Өсвөр үеийнхний хөгжил, төлөвшлийн судалгаа” судалгааг МИДАС ТББ-ын судалгааны багтай хамтран зохиодог юм. Энэхүү судалгааг АНУ-ын Search институтийн Хөгжлийн Давуу Чанарын Үзүүлэлт аргачлалаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Судалгаа нь Монгол орны өсвөр үеийнхний хөгжил, төлөвшлийн жишиг тогтоох зорилготой ажээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)