Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдана

Засгийн газрын ээлжит 39 дүгээр хуралдаан өнөөдөр 15.00 цагаас Засгийн газрын хуралдааны танхимд болно.  

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын анхдугаар хуралдаан долдугаар сарын 27-нд буюу өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт болсон. Засгийн газрын танхим хэдий бүрдээгүй байсан ч уг хуралдаанаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж, арван чиглэлээр сайд нартаа үүрэг өгсөн юм. Тухайлбал Баян-Өлгийд болсон гамшгийг арилгахад 329 сая төгрөг зарцуулах, яамдын газар хэлтсүүд орлогч дарга, зөвлөхгүй ажиллах, албандаа жижиг оврын машин хэрэглэх зэрэг чухал шийдвэрүүдийг гаргасан. Цаашдаа Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт хуралдахаар тогтсон юм.  

Өнөөдөр шинэ Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ анхны хуралдаанаа хийнэ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал хараахан гараагүй байгаа ч дэд сайдуудыг хэлэлцэж томилно гэсэн хүлээлттэй байгаа. Учир нь МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж 13 яамдын дэд сайдад нэр дэвшигчдийг тодруулсан юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)