Замын-Үүдэд Эболагаас сэргийлэх сургалт хийв

 

“Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд “Халдварт өвчнөөс өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалах нь иргэн таны заавал хэвшүүлэх дадал” сэдэвт зөвлөгөөнийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ, нэгдсэн эмнэлэг, “Борхойн наран” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулав.

Мөн тус аймгийн Эрүүл мэндийн газар, Замын-Үүд сумын ЗДТГ, Хилийн мэргэжлийн хяналтын газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран эбола вируст халдварын болзошгүй аюулаас сэргийлэх, бэлэн байдлын үзүүлэх сургуулилтыг зохион байгуулсан юм. Зөвлөгөөнд эрүүл мэндийн 12 байгууллагын төлөөлөл болсон 45 оролцогч оролцож, тус сумын НЭМСЗ-ийн халдварт өвчнийг бууруулах чиглэлээр хийж буй үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцлоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)