Дорнод аймгийн гахайнууд мялзангаар үхэж байна

Дорнод  аймгийн Засаг дарга Ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн 300 сая төгрөгөөр Хэрлэн сумынхаа I, II, III, IV, X багт “Шинэ усан сан” төсөл хэрэгжүүлж буй. Энэ ажлын хүрээнд  ус түгээх 11 цэгийг засаж, тохижуулжээ. Ингэхдээ усан сангийн байруудыг шинэчилж, түгээгүүрийн хэсгийг шороо тоос бужигнахгүй, шавар шавхай үүсэхээргүй хатуу хучилттай болгон, ойр орчинд нь хашаа хатгаж, явган хүний зам тавьжээ. Ирэх жилээс усан сангийн хашаанд мод тарьж, зүлэгжүүлэх зэргээр тохижуулах гэнэ. Аймгийн төвийн хэмжээнд 30 гаруй худаг байдаг аж. Бусад аймгаас анх удаа иргэдийнхээ ундны усны аюулгүй байдал, эрүүл ахуйд анхаарал хандуулж буй нь “Шинэ усан сан” төсөл юм.

Дашрамд дурдахад, Хэрлэн сумын I багт гахайн мялзан өвчин гараад буй. ХХААХҮ-ийн сайдын А/67 тоот тушаалаар өвчин туссан 234 гахайг устгаж, нүхэнд булан ариутгаж халдваргүйжүүлжээ. Өвчний голомт дахь 15 өрхийн хашаа, гудамжны 10000 ам метр талбайг ариутгасан байна. Мөн Баянтүмэн суманд энэ сарын 5-нд мялзан өвчин бүртгэгдээд буй тул устгах, гахайнуудыг вакцинжуулах ажил явагдаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)