“Долоон дэлбээт цэцэг” хүүхэлдэйн жүжиг тоглоно

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид шинэ оны эхний тоглолтоо сурагчдын амралтад зориулжээ. 

Энэ сарын 17, 18-нд В.Катаевын “Долоон дэлбээт цэцэг” хүүхэлдэйн жүжгээ өөрийн театрын тайзнаа дахин тоглох гэж байна.

Энэхүү хүүхэлдэйн жүжгийн гол баатар  гэнэн томоогүй сониуч зантай Женя охин ээжийнхээ захисан боорцогийг дэлгүүрээс авч явангаа, боорцгоо санамсаргүйгээр  нохойд  идүүлдэг. Боорцгоо алдсан Женя охин нохойг хөөж байгаад төөрнө. Төөрсөн Женяд нэгэн шидэт эмээ туслан долоон дэлбээт цэцэг өгнө.  Долоон дэлбээ тус бүр нь хүсэл биелүүлдэг шидтэй. Гэвч Женя зургаан дэлбээг янз бүрийн зүйлд ашиглах бөгөөд түүнд одоо хамгийн сүүлчийн дэлбээ л үлджээ. Женя шидэт цэцгийнхээ долоон дэлбээний ид шидийг хэрхэн ашиглан ямар адал явдалтай учирсныг энэхүү жүжгээс үзэх боломжтой.

Жүжгийн тасалбарыг тус театрын билетийн кассаар 5000 төгрөгийн үнэтэй худалдаж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)