Гэмтлийн сувилагч нар мэргэжлээ дээшлүүлжээ

ГССҮТ Сувилахуйн албаныхаа арваннэгдүгээр сард хийсэн үйл ажиллагаагаа танилцуулав. Энэ онд 25 сувилагч шинээр ажилд орж, тус төвд сувилахуйн 235 мэргэжилтэн ажиллаж буй аж. 47 сувилагчийн тусгай зөвшөөрлийн хугацаа энэ онд дуусаж, 25 нь сунгуулжээ. Сувилагч нар түлэнхийн эмчилгээг сайжруулах, үйлчилгээний соёл, эмнэлэгийн мэргэжилтний ёс зүй, дээд, доод мөчдийн эмгэгийн сэргээн засах эмчилгээ, осол гэмтлийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх, гэрээр асаргаа, сувилгаа үзүүлэх арга зүйд суралцаж, мэргэжлээ дээшлүүлсэн байна.
Дашрамд өгүүлэхэд, тус төвийнхөн өнгөрсөн нэгдүгээр сард Статистик, тандалт судалгааны алба байгуулж, үндэсний хэмжээнд осол гэмтлээс шалтгаалсан өвчин, нас баралтыг судалж, мэдээлэл бааз бүрдүүлэх ажил эхлүүлсэн юм. Энэ хүрээнд тэд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнах өдөрлөг зохион байгуулав.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)