“Гурван сармагчин”-тай уулзаарай

 “Алтан хальс” холбооноос долоо хоног бүрийн бямба гаригийг “Мөрөөдөгчдийн өдөр” болгон зарлаж, өвөрмөц шийдэлтэй, дэлгэцийн шилдэг кинонуудыг үнэ төлбөргүй толилуулдаг болоод багагүй хугацаа өнгөрч буй. Энэ удаа мөрөөдөгчдөд зориулж Туркийн нэрт найруулагч Нури Билгэ Жэйланы “Гурван сармагчин” киног толилуулах юм. 109 минут үргэлжлэх уг кино турк хэлээр үзэгчдийн хүртээл болно. Жэйлан уг киногоороо Каннын кино наадмын шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн юм билээ.

Х.УЯНГА

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)