Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн банкуудад аудитын шалгалт оруулав

Төвбанкны шаардлага болон ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 2017 онд арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг олон улсын хөндлөнгийн хяналтын байгууллагаар хийлгэн, үр дүнг нь нэгтгэсэн. Үүнд үндэслэн Худалдаа хөгжлийн, “Голомт”, “Капитрон”, Улаанбаатар хотын болон Үндэсний хөрөнгө оруулалтын банканд 2018-2020 онд шат дараатай өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг өгсөн аж. 

Үүний хүрээнд дээрх банкууд өөрийн хөрөнгөө шат дараатай өсгөж буйгаа тайлагнасаар байгаа юм. Гэвч уг хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилтийн байдал нь “цэвэр”, эсэхэд зарим байгууллага, хувь хүн, мэдээллийн хэрэгсэл эргэлзэж буйгаа илэрхийлж буй билээ. Тиймээс Монголбанк дээрх банкуудын хөрөнгийн гарал, үүсэл манай улсад мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журамд нийцсэн, эсэхийг баталгаажуулахаар аудитын шалгалт оруулжээ. 

Уг шалгалтыг олон улсад нэр хүнд бүхий “Duff and Phelps Singapore PTE” аудитын компанийн зөвлөх үйлчилгээний тусламжтай хийж буй аж. Магадлан баталгаажуулах шалгалтын дүн урьдчилсан байдлаар наймдугаар сарын 16-нд гарна гэж Төвбанкнаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)