Өөрийгөө буудаж егүүтгэв

Баянзүрх XI хорооны нутаг дахь “Хүрхрээ” хотхонд оршин суух нэгэн айлын цонхийг нэвт буудсан хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарлаа. Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага ирсний дагуу шалгахад тус хотхонд оршин суух 44 настай эрэгтэй Г ангийн зориулалттай буугаар айл руу буудсан аж. Азаар тухайн айл эзгүй байсан гэнэ. Гэхдээ хэрэгтэн уг үйлдлээ нуух гэж оролдсон аж. Тэрбээр буугаа сумтай байсныг мэдээгүй хэмээжээ. Мөн бямба гарагт Ховд аймгийн иргэн, 21 настай Б өөрийгөө буудаж, амиа хорлосон хэрэг гарав. Улсын бүртгэлд бүртгүүлээгүй, ОХУ-д үйлдвэрлэсэн “ТОЗ-8” загварын бууг талийгаач ашигласан байж. Сүүлийн долоо хоногт галт зэвсэг ашиглаж үйлдсэн гэмт хэрэг дөрөв бүртгэгдсэн гэнэ. Тиймээс цагдаагийн байгууллагаас галт зэвсгээ зориулалтын саванд хадгалах, сумыг нь тусдаа байлгахыг анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)