Өөрийгөө буудаж, амь насаа егүүтгэжээ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд толгойн тус газраа буудуулж нас барсан эрэгтэй хүний цогцос олдсон бөгөөд, мөрдөн шалгах ажиллагааг холбогдох цагдаагийн газар шуурхай явуулан ажиллаж байна. 

Урьдчилсан байдлаар тус сумын Дөрвөлжин үзүүр гэх газарт Хөвсгөл аймгийн харьяат 26 настай эрэгтэй Г нь ОХУ-д үйлдвэрлэсэн ТОЗ-8 загварын буу ашиглан өөрийгөө буудаж хөнөөснийг тогтоожээ. Галт зэвсгийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)