Ө.Энхтүвшин: Зөвшилцлийн хариуг хэдхэн цаг хүлээхэд болох байсан

МАН-ын шинэ дарга Ө.Энхтүвшин УИХ-ын дарга З.Энхболдтой уулзаж, зарим асуудлаар зөвшилцөх Ажлын хэсэг байгуулахаар тохиролцсоныг бид мэдээлсэн. УИХ-ын ажиллагааг гацаанд оруулаад буй энэ асуудлаар АН, МАН-ын дарга нарын байр суурийг сонирхож, зарим зүйлийг тодрууллаа.

-Та УИХ-ын даргад ямар асуудлаар зөвшилцөх санал тавив. Зөвшилцөлд хүрсэн үү?

-Хуулийн дагуу ажиллах ёстой гэдгийг бид олон удаа хэлсэн. Лхагва гаригт чуулганаа хийхээр хурал даргалагч Д.Дэмбэрэл шийдсэн байсан. Мягмар гаригт МАН-ын бага хурал эхэлсэн. УИХ-ын даргаа сонгож, Бүлэг, Байнгын хороогоо байгуулъя гээд бичгээ өг чихс өн байсан ч гэнэт түүнийг хүлээлгүйгээр сонгочихсон. Зөвшилцлийг бичгээр тавьж, бичгээр хариулах хуультай. Саяын уулзалтаар зөвшилцөх асуудал болон чуулганыг хамгийн ахмад настай гишүүн даргална гэсэн хуулийг зөрчсөн.

Д.Дэмбэрэл дарга эрүүл байсаар атал Л.Цогоор хурал удирдуулсан. Энэ мэтээр хууль зөрчсөнийг хэллээ. Мөн “Та УИХ-ын дарга болвол Өвөрхангайгаас сонгогдсон гишүүдийн шүүх хурлыг хурдавчилж, тангараг өргүүлэхэд нь онцгойлон анхаараарай” гэж хүссэн. Үүнээс гадна Архангай, Өвөрхангай, Хэнтий аймаг болон нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүү рэгт саналын хуудсыг гараар тоолохоор тохиролцлоо. Ийм асуудлыг яриад хоёр талаас Ажлын хэсгээ байгуулж, ярилцахаар боллоо.

-УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор намууд Бүлэг байгуулах бичгээ өгөх ёстой ч танайх өгөөгүй. Одоо МАН-ын бүлэг байгуулах боломжгүй болж буй юм биш үү?

-24 цагтаа багтаад бид “УИХ-ын даргыг хууль зөрчиж сонголоо” гэсэн гомдлоо Цэцэд өгчихсөн байгаа. Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчсөн. Тиймээс Бүлэг байгуулах эрхгүй гэсэн асуудал байхгүй.

-Цэцийн дүгнэлт гартал МАН чуулганы хуралдаанд оролцохгүй юу?

-Ажлын хэсгүүд зөвшилцчих юм бол заавал Цэцийн шийдвэрийг хүлээх шаардлагагүй. Өнөө дөр уулзсаны гол утга нь Цэцийн дүгнэлтээс өмнө зөвшилцөх боломж байна уу гэсэн хэрэг. Зөвшилцөж ойлголц гэсэн сонголтыг ард түмэн хийсэн. Аль нь ч олонх биш. АН 31, манайх 25, эвсэл 11 суудалтай шүү дээ.

-Эвслийн гэрээгээр олонх бүрдсэн. Үүнийг та нар бас хууль бус гэж байгаа хэрэг үү?

-Хуулийн дагуу “бусад намтай зөвшилц” гэсэн шүү дээ. Заримтай нь зөвшилц гээгүй.

-Тэгвэл танай намын зүгээс зөвшилцөх талаар яагаад санаачилга гаргаж болоогүй юм бол?

-Хамгийн олон суудал авсан нам нь хамгийн их санаачилга гаргах хуультай. МАН асуудалд санаачилгатай хандаж байгаа. Бид асуудлыг хуулийн дагуу явуулъя гэсэн болохоос гацаая гээгүй. Та нар яагаад биднийг гацаагаад байна гээд байгаа юм бэ. Тэр бичгийн хариуг авахад хэдхэн цаг л хүлээчихэд болох байсан шүү дээ. Бид өгөхөд бэлэн болчихсон байсан. Гэтэл хүлээлгүйгээр Л.Цогоор даргалуулаад чуулганыг үргэлжлүүлсэн. Одоо дараа дараагийн ажил хүнд болно. Үүнээс гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөх хэцүү болно.

-АН зөвшилцөх тухай бичгээ пүрэв гаригт өгсөн. Ажлын гурван өдөр хүлээгээд байхад танайх албан бичгийн хариуг өгөхдөө удаасан шалтгаан нь юу байсан юм бэ?

-Бид “Мягмар гаригт манай намын бага хурал болно, түүний дараа чуулганыг хийе” гэсэн шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)