Өчигдөр 90 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцжээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ өчигдрийн байдлаар 367 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  286 дуудлага бүртгэгдсэн байна.

 Үүнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 15 бүртгэгдэж 22 хүн хүндээр  гэмтсэн мэдээ иржээ. Үүнээс зам тээврийн осолд гурван хүүхэд өртсөн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч тав, явган зорчигч хоёр, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 90 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлсэн байна.

Баянзүрх дүүргийн нутаг Дарь эхийн зам, 102 дугаар сургуулийн зүүн замд "Toyota Corolla"маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 14 настай эрэгтэй Ш-г мөргөж  гэмтээжээ. Мөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Дамбадаржаагийн зам, Япон цэргийн цогцолборын урд замд "Sonota" маркийн авто машины жолооч Т нь авто машинтай мөргөлдсөнөөс   зорчигч дөрвөн хүн гэмтэл авчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)