Өчигдөр орой гурван аймаг эрчим хүчгүй болжээ

Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр оройны 19:00 цагийн орчимд “Булган” дэд станцад 110 кВ-н Мөрөн агаарын шугам тасарч, Төвийн бүсийн нэгдсэн системээс “Тайшир” усан цахилгаан станц салгагджээ. Үүний улмаас Хөвсгөл, Завхан аймаг эрчим хүчгүй болжээ. “Тайшир” Усан Цахилгаан станцаас Говь-Алтай аймгийн төвийн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангаж байв. 

110 кВ-н Мөрөн агаарын шугамд фазын хүчдэлийг шалгахад газардлагын хамгаалалтаар тасарсан байсан тул Булган-Мөрөнгийн агаарын шугамд Эрчим хүний салбарын ажилтнууд хоёр талаас нь үзлэг хийж засварлажээ.

Ингээд 20:45 цагт “Тайшир” дэд станцаас 35 кВ-н Улиастай агаарын шугамыг залгаж Улиастай хотын онцгой хэрэглэгчдийн эрчим хүчийг холбосон. 

03:23 цагт Хөвсгөл аймагт, 03:29 цагт 110 кВ-н Мөрөн-Тэлмэн агаарын шугамыг залгаж Завхан аймагт тус тус хүчдэл өгөв.

Харин 04:35 цагт Тайшир УЦС-ыг Төвийн бүсийн нэгдсэн системтэй зэрэгцээ ажиллагаанд оруулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)