Өсвөр насны хүүхэд түргэн хоолоор хооллосоор байгаад хараагүй сонсголгүй болжээ.


Их Британид нэгэн өсвөр насны хүүхэд буруу хооллолтыгн улмаас хараа, сонсголоо бүрэн алдсан тухай Independent сонин нийтэлжээ. Тэрбээр зөвхөн зайдас, чипс, утсан гахайн мах, цагаан талх зэрэг иддэг байж. Хүүг 14 нас хүрэхэд эцэг эх нь түүнийг эрүүл мэнд нэг л биш байгааг анзааран эмнэлэгт хандсан байна. Эмч нар үзээд хүүд В12 амин дэм дутсаныг илрүүлээд зохих эмчилгээг хийж, эцэх эхэд нь хүүхдийнхээ хоолны цэсийг солихыг зөвлөжээ. Гурван жилийн дараа хүү хараагаа бараг бүрэн алдаж, огт юм сонсохгүй болжээ. Хүүг мансууруулах бодис хэрэглээд байна хэмээн сэжиглэсэн авч шинжилгээгээр хоол сонголтын эмгэг илэрчээ. Эцэг эх нь хүүхдээ дан түргэн хоол эсвэл хагас боловсруулан бүтээгдэхүүнээр хооллодог байсан нь тэгэхэд тогтоогджээ. Эмч нар хүүд нэмэлт тэжээл бичиж өгсөн байна. Хүүгийн бие сайжран хэвийн байдалдаа орсон ч хараа сонсгол нь эргэж сэргэхээргүй болсон ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)