Өсвөр насныхан мансуурах нь нэмэгджээ

Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад баригдсан хэд хэдэн тохиолдол өнгөрсөн долоо хоногт гарлаа. Тэд өсвөр насныхан байсан нь анхаарал татаж буй юм. Өнгөрсөн лхагва гаригийн үдэш Хан-Уул дүүрэгт 17 настай И гэдэг хүү автомашинд мансуурсан байсныг цагдаагийнхан олсон.

Тэгвэл зургадугаар сарын 30-нд мөн л Хан-Уул дүүргийн нутагт 17-19 настай дөрвөн залуу машин дотор мансуурч байгаад баригджээ. Тус дүүргийн X хорооны нутаг, 64 дүгээр байрны гадна машинд сууж буй залуус ууттай зүйл үнэрлээд байна гэсэн мэдээлэл цагдаагийнханд ирсний дагуу шалгахад тус хороонд оршин суудаг 19 настай О, М, Ж, 17 настай Э нар каннабис хэмээх ургамал хэрэглэж байсан аж. Өдгөө уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн шалгаж буй гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)