Өсвөрийн шатарчид ДАШТ-д оюун ухаанаа уралдуулж байна

Гүрж улсын Батуми хотноо өсвөрийн шатарчдын ДАШТ өчигдөр эхэллээ. Тус тэмцээн 8, 10, 12 насны ангилалд болж байгаа бөгөөд энэ сарын 30-ны өдөр өндөрлөнө. Энэ жилийн ДАШТ-д өсвөрийн дэлхийн аварга, сурагчдын дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аварга Д.Мөнхзул, өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт, сурагчдын дэлхийн аварга, Ази тивийн аварга Е.Төгстөмөр, сурагчдын дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аварга Г.Амартүвшин нарын шилдэг 18 шатарчин оюун ухаанаа уралдуулж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)