Өрхийн эмнэлгүүдэд II, III шатлалын тусламж үзүүлж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Эрүүл иргэн” аяныг өнгөрсөн дөрөвдүгээр сараас 142 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд өрнүүлж эхэлсэн бөгөөд үүний хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийж буй. Тодруулбал, аяны хүрээнд ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүдийг дотор, мэдрэл, зүрх, судас, нүд, чих, хамар, хоолой, хавдар, сүрьеэгийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулж байна. Түүнчлэн ЭХО, рентген, зүрхний цахилгаан бичлэгээс гадна чихрийн шижин, элэгний В, С вирус, хөх, умайн хүзүүний өмөн, хавдар, бэлгийн замын өвчнийг багажийн шинжилгээ, түргэвчилсэн тест ашиглан, оношилж байгаа тул иргэдийг харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандахыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөлөө. Учир нь иргэд эдгээр эмчилгээ, үйлчилгээг авахын тулд II, III шатлалын эмнэлэгт олон хоног дугаарладаг юм.

Бэлтгэсэн: О.Ундрах


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)