“ӨРНӨ ДОРНЫН УУЛЗАЛТ”-ад тавтай морил

 Монголын урлагийн зөвлөлөөс “Өрнө Дорнын уулзалт” нэртэй Олон улсын кино наадмыг энэ сарын 5-8- нд Улаанбаатар хотод зохион байгуулах талаар бид өмнө нь мэдээлсэн. Ази, Европын уран бүтээлчид дэлхийн болон Монголын кино урлагийн хөгжлийн талаар санаа бодлоо солилцож, шинэ бүтээлээсээ танилцуулах форум хэлбэрээр явуулах уг арга хэмжээнд манайхан “Татар ажиллагаа” киногоо сойж байгаа.

Наадамд оролцох кинонуудыг “Тэнгис” кино театрт 6-7-нд үнэ төлбөргүй үзүүлэх юм билээ. Энэ үеэр Словен, Германы хамтарсан “Словен охин”, БНСУ-ын “Үнэт эдлэл”, Kыргызстаны “Гэрлийн хулгайч”, Тайландын “Эгэл жирийн түүх” зэрэг кино гарна.


Э.ХАНА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)