"Өргөө амаржих"-т төрөхийн хүндрэлээс болж 4 дэх хүүхдээ төрүүлэх гэж байсан эмэгтэй нас баржээ

Урьд шөнө буюу 2019 оны тавдугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө "Өргөө амаржих" эмнэлэгт 37 настай эмэгтэй төрөхийн хүндрэлээс болж нас барсан хэрэг гарчээ. Дөрөв дэх хүүхдээ төрүүлэх гэж байсан талийгаач Ч төлөвлөгөөт хагалгаагаар амаржих гэж байсан аж. Талийгаачийн ар гэрийнхэн эмч нарын буруугаас болж амиа алдсан хэмээн гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, хагалгаанд орохоор хүлээж, дусал тариа хийлгэсэн бөгөөд тус шөнийн 22.30-02.00 цаг хүртэл ямар ч хараа хяналтгүй, тусламж авах бололцоогүйгээр өрөөнд нь ганцааранг нь орхисон. Яаралтай тусламж ч үзүүлж амжаагүй" гэсэн байна. 

Энэ асуудлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)