Өргөгч кранаас унаж амиа алджээ

Өчигдөр /2020.11.10/ Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа явуулж байсан "...." ХХК-ийн кранаас хүн унаж амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид газар дээр нь очиход тухайн барилгын 11 давхарт хэв хашмал зөөж байсан кранаас 24 настай эрэгтэй унаж нас барсан байдалтай байжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)