Өнөөдөр Хөдөө аж ахуйн яамны зам дахь нэгдүгээр эгнээг хааж, засвар хийж байна

Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээ татах, засварлах, өргөтгөн шинэчлэх ажлууд үргэлжилж байна.

Тухайлбал, өнөөдөр Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайвны өргөн чөлөө гудамж Хөдөө аж ахуйн яамны урд замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг хааж, шугам засварын ажил хийж байгаа аж.

Тиймээс иргэд, жолооч нарыг тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, замын хөдөлгөөндөө дүрмээрээ соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)