Өнөөдөр олон улсын уран бүтээлчдийн өдөр

Монгол улсад хоёр дахь жилдээ Олон улсын уран бүтээлчдийн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Өнөөдөр “Корпрэйт конвэйшн центр”-т Монголын урлаг соёл, утга зохиолын салбар бүрийн шилдэг 500 уран бүтээлч болон ОХУ, Япон, Швед, БНХАУ зэрэг олон орны уран бүтээлчид, нийт 1000 гаруй хүн хуран чуулсан хүндэтгэлийн арга хэмжээ болно.

Хүн төрөлхтөнд хэл яриагүй ойлголцдог нэгэн төрлийн дотоодын ойлголцол хэл байдаг. Тэр бол урлаг.

Нөгөөтэйгүүр бидний амьдралын алхам тутмыг цаашлаад энэ дэлхийг урлаг уран бүтээлчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бидний сонсох аялах дуртай дуу, уран зураг, хөгжим, дуртай дүр, өмсөх хувцас бүгд хэн нэгэн уран бүтээлчийн бүтээл байдаг.

Та сэтгэл тавгүйтсэн үедээ дуртай дуу хөгжмөө сонсохоор сэтгэл чинь сэргээд л ирдэг биз дээ. Түүнчлэн Монгол хүн Шаравын “Сэрсэн тал”-ыг сонсоход бахархал төрдөг бол дэлхийд “Сэрсэн тал”-ыг сонссон хэнд ч тэр аялгуу ялгаагүй л зүрх сэтгэлийг нь хөгөлнө. Үүнд л урлагийн бүтээлийн хил хязгааргүй гайхамшигт мөн чанар оршдог.

Олон улсын уран бүтээлчдийн өдрийг тэмдэглэдэг болсноор ямар ч хил хязгааргүйгээр ойлголцох боломжийг олгодог давтагдашгүй уран бүтээлийн эзэд буюу УРАН БҮТЭЭЛЧИДДЭЭ баярлаж талархсанаа илэрхийлэх боломжтой болж байна.

2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны хүндэтгэлийн арга хэмжээний үеэр

НОГООН хивсний ёслол

Өнөөдөр болох хүндэтгэлийн арга хэмжээнд уригдсан зочдыг улаан биш, ногоон хивсэн дээгүүр хүндэтгэн залж буй нь дэлхийн дулаарлын эсрэг урлаг соёлын нэрт төлөөлөгчид дуу хоолойгоо нэгтгэж, нэн яаралтай арга хэмжээ авахыг олон нийтэд уриалж буй хэрэг юм. Дэлхий нийтэд мөн энэхүү шалтгаанаар улаан хивсний ёслолыг халж, НОГООН хивсний ёслол хийх хандлага улам түгэн дэлгэрч байгаа ажээ.

ВЕГАН хүлээн авалт

Уригдан ирэх бүх зочдоо веган зоогоор дайлахаар зэхэж байгаа гэнэ. Олон үндэстний зөвхөн веган хоолоос бүрдэх энэхүү зоогийг Тайвань зэрэг гадаад улс орнуудаас уригдан ирсэн чадварлаг тогоочид хийх гэнэ. Веган зоог нь хүлэмжийн хийн гол эх сурвалж болдог махны хэрэглээг хязгаарлан эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ энэрэнгүй амьдралын хэв маяг буюу веган хэв маягт шилжих хамгийн том алхам юм.

“ЭХ ТЭНГЭРИЙН ИВЭЭЛ” хүндэтгэлийн тоглолт

“Эх тэнгэрийн ивээл” хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт С.Сүхбаатар ажиллаж байна. Мөн тус тоглолтод манай орны урлаг соёлын сор болсон уран бүтээлчдийн бүтээлийн  дээжээс толилуулна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та эндээс авах боломжтой.

Холбоо барих утас: 89300512, 99070441


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)