Өнөөдөр Монгол Улс, Тайландын Вант Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна

Монгол Улс Тайландын Вант Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой өнөөдөр тохиож байна.1974 оны гуравдугаар сарын 5-нд дипломат харилцаа тогтоосон өдөр авч ойн баяраа зуны улиралд тохиолдуулан тэмдэглэж буй нь энэ аж.

Өдөрлөгийг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Тайландын Вант Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Прияа Хемпон нар үг хэлэв. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ “Монгол Улс, Тайландын Вант Улсыг Зүүн, Өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үздэг бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж ирсэн. Манай хоёр улсын улс төр, дипломат харилцааны үндсэн дээр хоёр орны ард түмний эрх ашигт нийцүүлэн хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэх болно” хэмээн онцлов.

Монгол Улс ЭСЯ-аа 2000 оны 2 дугаар сард Бангкокт нээсэн бол Тайландын Вант Улсын хувьд Бээжин дэх ЭСЯ-аараа дамжуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Харин эдүгээ Монгол дахь Өргөмжит консулаар Л.Лхагваа ажиллаж байгаа юм.

Эл өдөрлөгийн үеэр Тайландын үндэсний урлаг, өв соёлыг сурталчилсан үзүүлэн, арга хэмжээ боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)