“ӨНӨӨДӨР”-ИЙН АРХИВ

Гэрэл зургийг Р.ЧУЛУУН

Эрдэмтэн зохиолч, их соён гэгээрүүлэгч Л.Түдэв гуай өөрийг нь хүлээн зогссон Ц.Балдорж эрхлэгчтэй “Дорогой мой Балдорж” гэсээр золгож буй агшин манай гэрэл зургийн сурвалжлагчийн дуранд ийн үлджээ. Монголын нийгэм, улс төр гээд бүхий л салбарын тухайн жилийн өнгийг өөр өөрийнхөөрөө тодорхойлсон есөн эрхмийг “Өнөөдөр” сонин олон нийтийг төлөөлж чадахуйц 100 хүний санал асуулгаар тодруулдаг байсан билээ. 20 шахам жил уламжлал болон зохион байгуулж ирсэн энэ нэр хүндтэй арга хэмжээний хоёр дахид буюу усан морин жилийн есөн алдартны нэгээр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Л.Түдэв шалгарсан юм. Тухайн жил өөрийн бүтээлийн 25 ботийг эмхэтгэн гаргаж, олон нийтийг соён гэгээрүүлэхэд их үйлс бүтээсэн хэмээн дээрх 100 эрхэм үзэж, түүнийг морин жилийн есөн алдартны нэгээр нэрлэсэн байна. Их зохиолч Л.Түдэв “Өнөөдөр” сонины есөн алдартны өргөмжлөлөө гардан авахаар “Улаанбаатар” зочид буудлын ёслолын танхимд ирээд буй нь энэ билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)