“Өнөөдөр”-ийнхөн “Бидний хот”-оос хоёр шагнал хүртэв

Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийнхний дунд зарласан “Бидний хот” уралдааны дүн гарч, шилдгүүдэд шагнал гардуулах ёслол өчигдөр боллоо. Нийгэмд эерэг хандлага болон соёл түгээх, нийслэлийн хөгжил цэцэглэлтэд сэтгүүлчдийн санал бодлыг сонсож, тусгах зорилготой уг уралдааныг сонин, сэтгүүлийн, телевиз, радиогийн, сайтын, чөлөөт уран бүтээлчдийн цахим контентын гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулав. Уралдаанд 34 байгууллагын 40 гаруй сэтгүүлч, уран бүтээлч өрсөлдсөнөөс төрөл болгоноос таван материал шалгаруулан 1-3 байр, тусгай шагналыг хоёр хүнд олгосон юм.

Сонин, сэтгүүлийн төрөлд манай Ж.Эрдэнэцэцэг “Бид нэг хаягтай, чих нэгтэй нийслэлийнхэн”, тусгай байрт О.Бат-Ундрах “Хөгжлийн түгжээ ба соёлгүй жолооч” нийтлэлээрээ тус тус шалгарч, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа. Телевиз, радиогийн төрөлд “MN-25 дугаар суваг” телевизийн “Урт цагааны гудамж” нэвтрүүлэг, сайтын төрөлд “UB.life”-ын сэтгүүлч Э.Намууны “Миний хотын сайхан”, цахим контентын төрөлд “Фото хаус” студийн зураглаач О.Энхтөрийн “Хотын утаа хүн бүрийн үйлдлээс шалтгаална” бүтээлээрээ тус бүр тэргүүн байрын шагнал, 3-5 сая төгрөгөөр шагнуулав.

Бэлтгэсэн: Ж.Эрдэнэ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)