Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 10 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө хүйтэрч 0 хэм орчим байна.

2020 оны 10 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 31-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 27-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 30-нд баруун аймгуудын нутгаар бага зэрэг хүйтэрнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)