Өнөөдөр Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын мэндэлсэн өдөр

Өнөөдөр Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамцын мэндэлсэн өдөр тохиож байна.Тэрбээр 1935 оны долдугаар сарын зургаанд Түвдийн зүүн хойд хэсгийн Амдо мужийн Тагцэр гэх жижиг тосгоны тариачин гэр бүлд төржээ. Энэ өдрийг Түвдийн бурхны сүсэгтэн олон тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Монголын түүхийн тайлбар тольд Далай лам гэдгийг буддын шашны Гэлүгла буюу шарын урсгалын тэргүүнийг Далай лам хэмээх ба энэ цолыг анх Түмэдийн Алтан хаан өгсөн хэмээн өгүүлсэн аж.

Далай ламын Мянганы сургаалаас:

1. Их хайр, их ололт нь эрсдлийг дагуулж явдгийг сана.

2. Аливааг алдсан ч хичээл сургаалийг бүү алд.

3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн гурван зарчмыг мөрд.

4. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ.

5. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж бай.

6. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаар өнгөрүүлж бай.

7. Чимээгүй байна гэдэг заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана.

8. Жилд нэг удаа урьд очиж байгаагүй газраа оч.

9. Газар дэлхийтэй эелдэг харьц.

10. Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэж бодох цагт хоёр удаа амьдарсан мэт сэтгэл ханах болно.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)