Өнөөдөр дэлхийн өгөх өдөр тохиож байна

Тавдугаар сарын 04-ний энэ өдөр дэлхийн түүхэнд ямар үйл явдлууд болсныг тоймлон хүргэе.

  • Өнөөдөр Дэлхийн өгөх өдөр
  • Мөн НҮБ-ын Ялгаварлан гадуурхалтай тэмцэх өдөр
  • Ялгаварлан гадуурхалтай тэмцэх өдөр тус тус тохиож байна.
  • 1929 оын энэ өдөр "БАФТА" наадмын гурав, "Алтан бөмбөрцөг" хоёр, Академийн наадам, Греммийн хөгжмийн наадам, Тони наадам, Эмми наадмын нэг удаагийн шагналт, бүх цаг үеийн дэлгэцийн 10 шилдэг жүжигчний нэг, Холливудын алтан үеийн нэрт төлөөлөл Одри Хепбөрн мэндэлж байжээ.
  • 1471 онд Сарнайн дайн: Английн хаан IV Эдуардын цэрэг Тьюкесбюригийн тулаанд Уэльсийн ханхүүг хороож, ялалт байгуулжээ.
  • 1493 онд шинэ тутам нээн илрүүлсэн Хойд Америк тивийг эзлэхээр санал зөрөлдсөн Испани болон Португали улсыг санал бодлоо нэгтгэн хуваан захирахыг Ромын пап VI Александер уриалав.
  • 1626 онд Голландын нэрт аялагч Петер Минуит Хойд Америкийн нэгэн шинэ газрыг нээн илрүүлж Шинэ Нидерланд хэмээн нэрийджээ. Энэ нь одоогийн АНУ-ын Нью-Йорк хотын Манхеттэн дүүрэг байсан юм.
  • 1814 онд Францын цэргийн нэрт жанжин, эзэн хаан Наполеон Бонапартыг Элба арал руу цөлөхөөр Портоферрайо аралд авчрав.
  • 1871 онд АНУ-ын Бейсболын спортын хамгийн анхны лиг Индиана мужийн Форт Вейн хотод эхэлжээ.
  • 1904 онд Панамын сувгийн барилгын ажлыг АНУ эхлүүлэв.
  • 1910 онд Канадын тэнгисийн цэргийн хүч байгуулагджээ.
  • 1926 онд Их Британид цалин хөлс нэмэгдүүлэх, ажиллах нөхцлийг сайжруулах зорилготой бүх нийтийн ажил хаялт эхлэв.
  • 1942 онд Дэлхийн хоёрдугаар дайн - Сувдан эргийн тулаан эхлэв. АНУ-ын нисэх хүчин болон тэнгисийн цэргийн хүчин Соломоны арлууд улсын Тулаги аралд хяналтаа тогтоогоод байсан Японы цэргийн хүчний эсрэг тулалдахаар болсон юм.
  • 1953 онд Америкийн нэрт зохиолч Эрнест Хемингуэй алдарт "Өвгөн тэнгис хоёр" зохиолоороо Пулитцерийн шагнал хүртжээ.
  • 1959 онд Америкийн хөгжмийн урлагийн дээд шагнал "Гремми"-гийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа анх удаагаа зохион байгуулагдав.
  • 1961 онд АНУ-ын тэнгисийн цэрэг Малкольм Росс, Виктор Пратнер нар агаарын бөмбөлөгөнд сууж өндөрт ниссэн дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Тэд агаарын бөмбөлөгтэй 34.6 метрийн өндөрт гарчээ.
  • 1979 онд нэрт улстөрч Маргарет Тетчэр Их Британийн Ерөнхий сайдаар томилогдсон анхны эмэгтэй улстөрч болов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)