Өнөөдөр ГУРВАН дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан хязгаарлаж, засвар хийх тул иргэд аж ахуй нэгжүүд ажлаа зохицуулна уу гэж УБЦТС ТӨХК-иас зөвлөлөө.

Сүхбаатар дүүрэг

13:30-14:30 цагт: 9, 11-р хороо Алтайн 1-8, 15-р гудамж, Ай моторс, Соёолж, Саяар ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,
14:30-15:30 цагт: 9-р хороо 77, 78, 80, Алтайн 12-р байр, Монтед констракшн, Хас гоёл, Мобиком, Юнител ХХК-ууд, Өөдөө байгаль, Өсөх, Алтай 77 СӨХ-үүд болон эдгээрийн ойр орчмоор.

Хан-Уул дүүрэг

10.30-15.00 цагт: Бэлон ХХК болон ойр орчмоор
11:00-18:00 цагт: УСУГ-ын худгууд, 11-р хороо, Хорооны цагдаа, Эмнэлэг, Соёмбот өргөө, Соёмбо СӨХ, Жи Эм Эс Эс ХХК, ХААИС-ийн оюутны 3, 4-р байр болон эдгээрийн ойр орчмоор

Сонгинохайрхан дүүрэг

11:30-18:00 цагт: 3, 4, 26-р хороо Их Нарангийн 9, 15-18, Бага Нарангийн 34-44, Мандал овооны 3-13, 30, Баруун Нарангийн 50, Алтан овооны 1-28, 35, МТЗ-9-р гудамжууд.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандана уу

Эх сурвалж: УБЦТС ТӨХК


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)