Өнөөдөр Венецийн кино наадам эхлэнэ

Өнөөдөр /2019.08.28/ Венецийн олон улсын 76 дахь удаагийн кино наадам Италийн Лидо аралд эхлэх гэж байна. Наадмыг Японы найруулагч Хироказу Корээдагийн “Үнэн” (The Truth) кино энэ удаагийн нээх ажээ. Харин хаалтын ажиллагаанд “The Rolling Stones” хамтлагийн гоцлол дуучин Мик Жаггер оролцож магадгүй талаар эх сурвалжууд мэдээлжээ. Тэрбээр Италийн найруулагч Жузеппе Капотондигийн бүтээсэн “Шаргал улаан тэрс үзэл” (“The burnt orange heresy”) кинонд тогложээ. Уг киногоор энэ жилийн кино наадмыг хаах юм. Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг Аргентины найруулагч Лукреций Мартель ахлах бөгөөд тэрбээр наадмын сүүлчийн өдөр шагналтнуудыг зарлаж “Алтан арслан”-г гардуулах аж. Хамгийн анхны олон улсын кино наадам болох уг арга хэмжээнд дэлхийн олон одод оролцдогоороо бас онцлог. Энэ удаа наадмын улаан хивсээр “Үнэн” киноны гол дүрүүдийг бүтээсэн Францын алдарт жүжигчид болох Катрин Денев, Жульетт Бинош нар алхана. Түүнчлэн Жеймс Грейн найруулсан “Оддын зүг” (“Ad Astra”) киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Брэд Питт, найруулагч Стивен Содербергийн бүтээл “Угаалгын газар”(“The Laundrmat”) кинонд тоглосон Оскарын гурван удаагийн шагналт алдарт Мерил Стрип тэргүүтэй жүжигчид, Колумбын найруулагч Сиро Геррагийн “Зэрлэгүүдийг хүлээж байна” (“Waiting for the Barbarians”) киноны гол дүрийн жүжигчин Жонни Депп нар алхах аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)