Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээний өдөр

УБЗАА-аас Сар шинийн баярыг угтан энэ долоо хоногийн Бямба гарагт буюу өнөөдөр нийслэлийн хэмжээнд "Бүх нийтийн их цэвэрлэгээ" зохион байгуулах ажээ. Энэ өдөр иргэд, аж ахуй нэгж байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэж, байгууллагынхаа цонх, хаалга, фасад, хаяг, хаягийн байгууламж, хайс хашлаганы тортгийг угааж, өнгө үзэмжээ сэргээн, байгууллага хамт олноороо идэвхтэй оролцохыг УБЗАА-аас уриалж байлаа. Бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болохтой холбогдуулан нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагууд, дүүргүүдийн удирдлагуудад албан даалгавар өгсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)