Өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, сонгуулийн дүнг хэлэлцэнэ

Өнөөдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, ээлжит их хурлын товоо гаргахаар болжээ. Мөн тус хурлаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнг хэлэлцэх юм байна. Үндэсний бодлогын хороо 17.00 цагт МҮЭСТО-нд хийхээр товложээ.

Ташрамд дурдахад, энэ жилийн УИХ-ын ээлжит сонгуульд тус нам 11 суудал авсан. Тиймээс тус намын дарга С.Эрдэнэ огцроод байгаа бөгөөд одоогоор тус намын даргын үүргийг УИХ-ын гишүүн Ц.Туваан түр орлон гүйцэтгэж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)