Өнөөдөр авто замын хөдөлгөөнийг 5 минут түр зогсооно

Арваннэгдүгээр сарын 29 буюу өнөөдрийг Тээврийн цагдаагийн албанаас Зам, тээврийн осол, аюулгүй амьдралын төлөө "Хичээх өдөр" болгон зарлаад буй. Энэхүү өдрийн хүрээнд Энхтайвны өргөн чөлөө дэх автозам буюу Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг 11.00 цагаас 5 минутын хугацаатай түр зогсоож, авто тээврийн ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлж, дуут дохиотой автомашинууд дуут дохиогоо ажиллуулах юм байна.

Мөн оюутан сурагчид замын гол хөдөлгөөнтэй хэсэгт эгнээгээр зогсон сурталчилгааны үгтэй зурагт хуудас барьж олны анхаарлыг хичээх өдөрт чиглүүлэх гэнэ. Жолооч нарыг гэрлээ асааж идэвхтэй оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)