Өнөөдрөөс 279 цэгээр нөөцийн мах борлуулна

Өнөөдрөөс эхлэн нийт 279 цэгээр нийслэлийнхний хэрэгцээнд зориулсан нөөцийн махыг худалдаалж эхэлнэ. Тодруулбал, энэ талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан өчигдөр мэдэгдсэн.

Тэрбээр “Одоогийн байдлаар 12 мянган тонн мах нөөцөлсөн байгаа нь дөрвөн сарын хугацаанд хүрэлцэнэ. Өдөр тутам 100 тонн махыг нийслэл болон суурин газрын хэрэглэгчдийн махны хэрэгцээнд борлуулна. Өнгөрсөн жилийн өдийд 70-80 тонн махыг борлуулж байсан бөгөөд хэрэглэгчдийн зүгээс хомсдолтой байна гэсэн гомдол ирсэн. Тиймээс махны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бүрдсэн хэмээсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)