Өнөөдрөөс ихэнх нутгаар ДУЛААРНА

ЦУОШГ-аас 2019 оны тавдугаар сарын 20-ноос 27-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар хугацааны эхээр ихэнх нутгаар дулаарах гэнэ.

Баруун аймгуудын нутгаар:  22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд зарим газраар, 24-нд ихэнх нутгаар, 27-нд зарим газраар бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи 22-23-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр, бусад хугацаанд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлээр дулаарч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд зарим газраар, 25-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурга. Салхи 22, 25-нд зарим газраар, 23-24-ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлээр дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурга. Салхи 24-25-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд зарим газраар тур зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур дулаарч шөнөдөө 3-8 градус, өдөртөө 29-34 градус дулаан. 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 23-24-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур дулаарч шөнөдөө 9-14 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. 25-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)