Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 8 зүйл: ЭМЯ "COVID-19"-ийн талаар ээлжит мэдээллээ хийнэ

Өнөөдөр Улаанбаатар хотод +21 градус дулаан, үүлтэй. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Өнөөдөр 8 дугаар сарын 10-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 222 дахь өдөр бөгөөд он дуусахад 145 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +21 градусын дулаан, бага зэргийн бороотой бол шөнөдөө +17 градус дулаан, үүлшинэ.
  3. Билгийн тооллын 22. Сумъяа гараг. Шийдэм одтой, долоон улаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 41 минутад мандан, 20 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух,,тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
  4. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2850.00 төгрөг, зарах нь 2852.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.00, зарах ханш 40.00, юанийн авах ханш 409.30, зарах ханш 409.90, вонийн авах ханш 2.39, зарах ханш 2.40 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 11.00 цагт ЭМЯ "COVID-19"-ийн талаар ээлжит мэдээллээ хийнэ.

      Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

      1. Өнөөдөр Индонезид Цагаан хоолтнуудын өдөр тохиож байна.
      2. 1997 оны энэ өдөр алдарт Кардишианы эгч дүүсийн хамгийн бага нь болох Кайли Женнер мэндэлжээ. Тэрээр загвар өмсөгч, реалити шоу, нийгмийн сүлжээний “од” юм. 
      3. 2003 онд Японы гол монорэйл шугамуудын нэг болох "Okinawa Monorail" нээлтээ хийжээ.


      Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

      Сэтгэгдэл бичих (0)